Энэ удаагийн хурлын гол зорилт нь багийн иргэд нийтийн хурлын даргыг сонгох мөн багийн засаг даргыг сонгох хурал байлаа. Энэхүү хуралд иргэдийн ирц маш сайн байж гол хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж ИНХ-ын дарга, багийн засаг даргаа сонгож хурал амжилттай болж өндөрлөсөн.
Хуралд нийт 198 иргэн оролцож багийн ИНХ-ын даргаар Л.Бямбаа, багийн засаг даргаар Д.Буриад сонгогдлоо.
Цас хүйтнийг ажралгүй багийн хуралдаа ирж идэвх санаачлагатай оролцсон нийт иргэддээ баярлалаа.