Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Яруу сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 1,2,3-р хуралдаан

2017-01-19

2017 оны  01 дүгээр сарын 03-ны өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ИТХ-ын Төрийн байгуулалт эрх зүйн бодлогын хороо, санхүү эдийн засгийн бодлогын хороо, нийгмийн бодлогын хороо, бүс нутаг хөдөөгийн хөгжил экологийн бодлогын  хороонуудыг  байгуулж    ажил үүргийг өгч тогтоолыг баталж ажиллаа.

 

2017 оны 01 дүгээр сарын 13-ны ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Аймгийн аварга” малчинд Хэц-Улаан багийн малчин О.Цэрэнбалжир, Зүйл багийн малчин Х.Ганбат,С.Бүрбалгүн, Жаргалант багийн малчин Р.Энхбат, Өргөн багийн малчин Б.Болд  нарын ажил байдлын тодорхойлолтуудыг хянан авч хэлэлцээд тогтоолыг баталж ажиллаа.

 

2017 оны 01 сарын 19-ны ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Иргэний танхим”-ыг ажиллуулах ажлын хэсгийг шинэчлэн  байгуулах,үндсэн ба эргэлтийн хөрөнгөнд хяналт тавих комиссыг шинэчлэн байгуулах, Амьжиргааг дэмжих зөвлөлийг засаг оруулсан саналыг дэмжиж шинэчлэн байгуулах, ОНХСангаар нийлүүлсэн гал командын тоног төхөөрөмжийг дансанд бүртгэж авах,Соёлын төвийн түүхийн соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтад авах зэрэг ажлуудыг авч хэлэлцээд тогтоолыг баталж ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%