Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Яруу сумын ИТХ-ын II-р хуралдаан 2016.12.19

2017-01-20

         2016 оны 12 дугаар сарын 19-нд ИТХ-ын Төлөөлөгчдийн  7 дахь удаагийн 2 дугаар хуралдааныг хуралдлаа. Хуралдаанаар ИТХ-ын дарга М.Идэртөр төлөөлөгчиддөө албан ёсны  төлөөлөгчийн энгэрийн тэмдэг үнэмлэхийг гардууллаа.

         Хуралдаанд төлөөлөгчид  100 хувийн ирцтэйгээр оролцож  хуралдааны дэгийн дагуу ИТХ-ын дарга удирдаж  хуралдлаа. Хуралдаанаар Сумын ИТХ-ын 2016 онд хийсэн ажлын тайлангийн биелэлтийг дүгнэх, 2017 оны ажлын төлөвлөгөөг батлах, ИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд баримтлах бодлогыг батлах, сумын засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэх, 2017 онд хөгжүүлэх   үндсэн чиглэлийг батлах, ОНХСангийн 2016 оны ажлын тайлан, 2017 онд хийгдэх ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг хувиарлах зэрэг ажлуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%