Орон нутгийн
сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-нд явагдаж сумын сонгуулийн үр дүнгээр
АН-аас 10 төлөөлөгч МАН-аас 5 төлөөлөгч сонгогдсон байна.
Сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгогдсон Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2016 оны 10
дугаар сарын 31-нд хуралдаж 15
төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталж ажиллаа.
Хуралдааныг ахмад төлөөлөгч З.Батнасан удирдаж явууллаа.
Хуралдаанаар хуралдааны дэг батлах, ИТХ-ын тэргүүлэгчдийг
сонгох, ИТХ-ын даргыг батлах, сумын засаг даргад нэр дэвшүүлж аймгийн засаг даргад
уламжлах зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ. Хуралдаанд ирсэн төлөөлөгч 100 хувийн
саналтайгаар ИТХ-ын даргаар М.Идэртөрийг баталж, сумын засаг даргад
Д.Мөнхтөрийн нэрийг дэвшүүлж аймгийн засаг даргад уламжиллаа. Анхдугаар
хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.