Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Завхан аймгийн Яруу сумын ИТХ

ЯРУУ СУМЫН ИТХ-ЫН 1990-2016 ТҮҮХЭН ТОВЧОО

2016-12-13

ЗАВХАН АЙМГИЙН ЯРУУ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
Завхан аймгийн Ардын хурлын 1990 оны 05-р сарын 21-ны 03 тоот тогтоолоор Яруу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анх байгуулагдсан. Байгуулагдаад орон тооны нарийн бичгийн даргаар Д.Маамаа орон тооны бус тэргүүлэгчдийн даргаар Г.Амарбаян нар ажиллаж эхэлсэн. 1992 онд Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Түүний Удирдлагын тухай шинэчилсэн хууль батлагдан орон тооны бус Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Д.Санждорж, орон тооны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар Д.Маамаа нар 1996 оны 11 сар хүртэл ажиллаж байсан. 1996-2000 онуудад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга орон тооны болж даргаар нь Д.Чойжилжав, орон тооны бус нарийн бичгийн даргаар М.Төвд-Аюуш нар ажиллаж байсан.
-         2000-2004 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Б.Чимэддорж
-         2004-2006 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Пүрэвжал
-         2007-2012 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ц.Дамдинсүрэн
-         2012-2016 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Р.Баатарсүрэн
-         2013 оноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Н.Соёлмаа

_ 2016_2017 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаа М.Идэртөр
2016 онд орон нутгийн сонгууль болж шинэ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц бий болж 2017 оны 1 сарын 12 өдрөөс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар О.Алтанцэцэг сонгогдон ажиллаж байна. Яруу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэсэн 2 орон тоотой, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч 5, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 15,  таван багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга 5,  бодлогын 4 хороотой үйл ажиллагаагаа явуулж байна.
2016 оны Орон нутгийн сонгуулиар Ардчилсан намын 10 төлөөлөгч, Монгол ардын намын 5 төлөөлөгч сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%