МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН
Аймгийн Засаг даргын санаачилсан "Сайн малчин хөтөлбөр"-ийн хүрээнд малчдыг мал маллагааны тэргүүн туршлага, арга барилд сургах, малчдын залгамж халааг бэлтгэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор " Малчдын зөвлөгөөн" хөтөлбөрийн дагуу хийгдлээ. Зөвлөгөөнд багуудын малчид маань идэвхтэй оролцлоо. Зөвлөгөөнөөр мэдээ мэдээлэл, "Байгаль эх дэлхийдээ ээлтэй сайн малчин" шалгаруулах, азтан шалгаруулах, малчдын дунд буухиа тэмцээн зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж явууллаа. Зохион байгуулсан ЗДТГ болон ХАА-н тасаг, МЭ-ийн тасгийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье?