Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Завхан аймгийн Яруу сумын ИТХ

АРХИГҮЙ ӨДӨР ТОГТООХ ТУХАЙ

2019-03-13

АРХИГҮЙ ӨДӨР ТОГТООХ ТУХАЙ  02 ТООТ ТОГТООЛ
2019 оны эхнийсарын байдлаар Завхан аймагт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 нэгжээр нэмэгдсэн байна.Хэрэглээний зохистой байдлыг бий болгох, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах,архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу согтуугаар үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн хэмжээнд дэлгүүр болон бар цэнгээний газруудын архи согууруулах ундаа худалдаалдаггүй өдрийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.Иймд долоо хоног бүрийн Даваа эсвэл Баасан гаригийг архи согтууруулах ундаагаар үйлчилдэггүй өдөр болгон тогтоохыг Аймгийн Засаг Дарга  санал болгосон билээ.Энэхүү санал санаачлагыг дэмжин Сумын ИТХ_н тэргүүлэгчдийн "Архигүй өдөр тогтоох тухай" 02 тоот тогтоолыг баталлаа.Энэхүү тогтоолоор сар бүрийн 5,15,25_ний өдрүүдэд архи худалдахгүй бөгөөд тогтоолын  хэрэгжилтийг хангах,хангуулах ажлыг сумын  ИТХ,ГХУСАЗСЗөвлөл,архи худалдан борлуулдаг цэгүүд болон албан байгууллага, ард иргэд хамтран ажиллахыг уриалж байна.Тогтоолыг ГХУСАЗСЗ \гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл\_ийн дарга гишүүд архи худалдаалдаг цэгүүдийн худалдагч нартай уулзаж танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%