Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Завхан аймгийн Яруу сумын ИТХ

ЯРУУ СУМЫН ИТХ_Н “АМАР АМГАЛАН ЗАВХАНЫ ТӨЛӨӨ” АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2018-12-25

ЯРУУ СУМЫН ИТХ_Н “АМАР АМГАЛАН ЗАВХАНЫ ТӨЛӨӨ” АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Аяны дарцаг дэвтрийг Алдархаан сумын хэсгийн төлөөлөгч, Яруу сумын ИТХ_н дарга нар аймгийн төв дээр хүлээлцлээ. Аяны удирдамжийн дагуу ГХУССЗөвлөлийн гишүүдийг цуглуулж хуралдан ажлын төлөвлөгөө гарган батлуулсан бөгөөд төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ

1.      ГХУСЗөвлөл хуралдаж  төлөвлөгөөнд 10 ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

2.      Сум “Архигүй өдөртэй” болох уриалга гарган сар бүрийн 25_ний өдөр архи худалдан борлуулахгүй байх Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж тогтоолыг  багуудаас ирсэн төлөөлөгчид болон албан байгууллагын дарга эрхлэгч нар,ард иргэд,архи худалдан борлуулдаг 4 хүнсний дэлгүүрийн эзэдэд танилцууллаа.

3.      Архи согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаварын хүрээнд Эрүүл мэндийн төвийн ажилчин албан хаагч нартай хамтран “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжье”  сэдвийн хүрээнд Архины хор уршиг,хорт зуршил,түрүү булчирхайн бүтэц үйл ажиллагаанд нөлөөлөх сөрөг үр дагавар түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгааг эрүүл мэндийн арга зүйч эмч Т.Бавуудорж,Л.Раднадорж нар хийж,сургалтанд нийт  22 иргэн хамрагдсан байна.

4.      Төрийн албан хаагчдын зөвлөгөөнөөр 1 ахмад төрийн албан хаагч архинаас сайн дураараа татгалзаж, бусдыгаа  архи уухгүй байхыг уриаллаа.

5.      Сумын хэмжээнд  98 албан хаагчдад Засгийн газрын 258 тогтоол болон 01 тоот албан даалгаварыг танилцуулж ,хэрэгжүүлж  ажиллахыг анхаарууллаа.

6.      Мөн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Цагдаа,Сургуулийн нийгмийн ажилтан болон ГХУСЗ_н гишүүд 2019 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах, хамтран хийх ажлуудын талаар санал бодлоо ярилцаж ,Осол гэмтлийн сар, Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих сар зэргийг зөвлөлийн төлөвлөгөөнд тусган хамтран ажиллахаар боллоо.

7.      Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй хамтран Сум багаас аймгийн төв рүү орж буй мал,малын мах түүхий эдэд хяналт тавьж малчны тамга, гарын үсэг, малын им тамга зэргийг шалгах ажлыг 3 өдөр зохион байгуулж ажиллаа.Шалгалтын явцад малчид маань малын тодорхойлолтоо маш сайн хийж тамга тэмдэгээрээ баталгаажуулан постоор нэвтэрч сурсан байдал ажиглагдаж байлаа.Янз бүрийн зөрчил дутагдал гарсангүй.

8.      Жилийн эцсийн мал тооллогын ажил болж буйтай холбогдуулан урьдчилсан байдлаар малын тоо толгойг танилцуулж өмнөх онтой харьцуулахад малын тоо бага зэрэг өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч зах зээлд нилээд мал борлуулсан байна. малчид энэ жил малын тоо толгойг цөөрүүлж, бэлчээрт тохирсон мал маллах нь зүйтэй юм гэсэн амтай байна.Бид энэ асуудал дээр нь тулгуурлаж   Аймгийн ИТХ_аас баталсан”Бэлчээр ашиглалтыг хариулцлагжуулах” журмыг төлөөлөгчдийн хуралдаанаараа танилцуулж ,багийн иргэдэд  энэ талын мэдээ мэдээлэлийг дамжуулахыг зөвлөсөн.

9.      Аяны хүрээнд хийсэн ажлуудыг Сайтад байршуулж ,Аяны дарцаг дэвтэрийн хамт тайланг Аймгийн ИТХ_д хүргүүлж ажиллаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%