Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Завхан аймгийн Яруу сумын ИТХ

ТӨРИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ

2018-08-29

Завхан аймаг "Ард иргэдээ сонсох аян"_ны хүрээнд "Төрийн үйлчилгээг багт" хөтөлбөр хэрэгжүүлж 24 суманд ажлын хэсэг ажиллаж байна.Яруу сумын Хэцулаан,Зүйл,Өргөн,Жаргалант багуудад 8 дугаар сарын 21,22 өдрүүдэд Аймгийн Засаг Даргын Орлогч Ариунаагаар ахлуулсан ажлын хэсэг  ажиллаж Аймгийн засаг даргын хийсэн ажлын тайлан,эрүүл мэнд,урлаг соёлын үйлчилгээ,бэлчээр ашиглалт,нийгмийн даатгал,нийгмийн халамж,бусад асуудлаар мэдээ мэдээлэлийг багийн иргэдэд хүргэж ажилласан.Мөн энэ үеэр Сумын ИТХ,ЗДТГазрын ажилтан албан хаагч,эрүүл мэндийн эмч сувилагч нар,сургууль ,цэцэрлэгийн төлөөлөл  идэвхтэй оролцож холбогдох төрийн үйлчилгээг хүргэж хамтран ажиллаа.Дашрамд хэлэхэд  Багийн Засаг Дарга ,БИНХурлын дарга,Багийн эмч нарын ажилтай танилцаж цаашид  засаг захиргааны анхан шатны нэгж болох "Багт" төрийн үйлчилгээг сайн гүйцэтгэж ажил төрөлөө сайн хийгээрэй гэж баг бүрт зөөврийн комьпютер,мотоциклийн батламж,эргэлтийн эмийн санд 100000 төгрөг гардууллаа.Сум багийн иргэдээ төлөөлөн УИХ_н гишүүн ,дэд дарга Я.Санжмятав,Аймгийн Засаг Дарга Д.Батсайхан нартай баярлаж талархсанаа илэрхийлж байна. Ажлын амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%