Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Завхан аймгийн Яруу сумын ИТХ

ЯРУУ СУМЫН ХЭЦУЛААН БАГИЙН БИНХ БОЛЛОО.

2018-08-01

Яруу сумын Хэцулаан багийн БИНХурал 2018.07.28 нд болж дараахи асуудалуудыг хэлэлцлээ.
1.Нутаг бэлчээр тогтоох
2. Түмэн адууны баярын хандивын тайлан тавих
3. Зуслан намаржааны хог цэвэрлэх
4. Бусад асуудал
Хэцулаан баг 2018.05.28 ний  хуралаар "Миний гоё" сум хөтөлбөрийн хүрээнд багийн өрх бүр хогоо цэвэрлэхээр иргэдийн санал авч шийдвэрлэсэн бөгөөд багаас гарсан тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах үүднээс багийн иргэд зуслан намаржааныхаа ойр орчмын хогыг  товлосон өдөр  цэвэрлэж хогийн цэгт хаялаа. Мөн Хэцулаан багийн БИНХ дарга М.Бадамдорж,Засаг дарга Ц.Дэгчинсүрэн нар маань багийн иргэдийн оролцоотойгоор  Хаг нуур,бумбат чиглэлийн зам дагуух хогийг цэвэрлэж  байсан.Та бүгдэд ажлын өндөр амжилтыг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%