Сумын ИТХ-ын
Тэргүүлэгчдийн хурал 2017 оны 12 дугаар сарын 11-ний
өдрийн 14 цагт сумын
ИТХ-ын даргын албан өрөөнд эхэлж, хуралд сумын
ИТХ-ын дарга М.Идэртөр, Тэргүүлэгч Я.Батмягмар, Ш.Шижир нар
оролцож хурал 60
хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар МУНДНТУТ хуулийн
20-р зүйлийн 20.1.1 дэх заалтыг үндэслэн
2017.12.11 өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын хуралдааны 34-р тогтоолоор сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн V –р хуралдааныг 2017.12.20 өдөр “Иргэний танхимд”
хуралдуулахаар товлон зарлалаа.
1. Сумын ИТХ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
хэрэгжилтийн ажлын
явц, 2017 оны ажлын тайлан.
Н.Соёлмаа /ИТХ-ын
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга/
2. Сумын ИТХ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөг батлах.
Н.Соёлмаа /ИТХ-ын Тэргүүлэгчдийн
нарийн бичгийн дарга/
3. Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн
чиглэлийн биелэлт.
Я.Батмягмар /Засаг даргын орлогч/
4. 2018 оны үндсэн чиглэлийг батлах.
Я.Батмягмар /Засаг даргын орлогч/
5. Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
хэрэгжилтийн ажлын явц.
Д.Мөнхтөр /Засаг дарга/
6. Сумын төсвийн байгууллагуудын 2017 оны төсвийн
гүйцэтгэл, 2018 оны төсөв батлах.
О.Алтанцэцэг
/Санхүү албаны дарга/
7. Орон нутгийн хөгжлийн сангаар 2017 онд хийсэн ажлын
тайлан, 2018 онд хийгдэх
ажлыг танилцуулах тухай.
Я.Батмягмар
/Засаг даргын орлогч/
8. 2017 оны татварын орлогын төлөвлөгөөний биелэлт, 2018 татварын орлогын
төлөвлөгөөг батлах.
Д.Цийрэгзэн /Татварын
байцаагч/
9. Сумын сайн малчин шалгаруулах журмыг сайшаах.
Ц.Бавуудорж /МЭҮТ-ын дарга/
10. Миний гоё сум төсөл хөтөлбөрийг сайшаах.
А.Отгонбаяр /Насан туршийн боловсролын багш/
11. Сумын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний
гүйцэтгэл, 2018 онд хийх
ажлын төлөвлөгөөг батлах.
Р.Баатарсүрэн
/Газрын даамал/
12. Бусад асуудал