Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Завхан аймгийн Яруу сумын ИТХ

ЯРУУ СУМЫН ГАНДАНД ''ЗУЛЫН 25" БУЮУ "БОГД ЛАМЫН ДҮЙЧЭН" ӨДӨРТ ЗОРИУЛАН СҮСЭГТЭН ОЛОНДОО НОМ ХУРЛАА

2017-12-14

Монголчууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг ''Зулын 25" буюу "Богд ламын дүйчэн" өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул хүж өргөж, их ерөөл хурдаг уламжлалтай. Айл бүхэн зул асаан их буян үйлдэж иржээ. Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни, мэгзэм түм болон арвижиж, их буян хураадаг байна. 

Энэ өдрийг тохиолдуулан Яруу сумын ганданд ном хурж сүсэгтэн олон цуглан буян хураалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5729
4267 / 74%
916 / 16%
265 / 5%
281 / 5%