Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Завхан аймгийн Яруу сумын ИТХ

ЭРҮҮЛ НОХОЙТОЙ, ХОГГҮЙ МИНИЙ ЯРУУ СУМ АЯНЫ АЖЛУУД ХИЙГДЭЭД ЯВЖ БАЙНА

2017-09-18

Санаачлагч: Яруу сумын ИТХ, ЗДТГ

Дэмжигч: Яруу сумын ЭМТ,ДС, Цэцэрлэг, Соёлын төв

Гүйцэтгэн хэрэгжүүлэгч нь: Санаачлагч, Дэмжигч, Иргэд

Зорилго:

-          Нохойноос хүн, малд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, сумын төвийн нохойг тогтмол уях, туулгах, сумын төвийг хоггүй цэвэр сум болгож хүүхэд, иргэдээ цэвэр эрүүл орчинд амьдарч аж төрөхөд бидний зорилго оршино.

Зорилт:

      Сумын төвд, болон сумын ойр орчимд  амьдарч, ажиллаж байгаа айлуудын нохойг туулгах,ажлын өдрүүдэд хүүхдүүд аюулгүй сургууль, цэцэрлэгтэй явах орчныг бүрдүүлж өглөө 8 цагаас орой 23 цагийн хооронд тогтмол уяж хэвшүүлэх.

      Сумын төвийн айлууд, албан байгууллага, аж ахуй нэгжүүд ойр орчимын хогоо цэвэрлэх мөн гол, ус, байгаль бохирдуулсан хогийг цэвэрлэж эрүүл ахуй хангасан хоггүй сумыг бие болгох.

      Сумын төвд ажиллаж, амьдарч байгаа иргэддээ аяны хүрээнд нохойноос хүн, малд халдварладаг өвчнин түүний ойлголт мөн  өрхийн санхүү бүртгэл сэдэвт  сургалт явуулж мэдлэг мэдээллээр хангах.

Хугацаа:

2017.09.15 өдөр

- Сумын дунд сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, банкны удирдлагуудтай уулзалт хийх.

2017.09.16 өдөр

-          Сумын төв болон ойр орчмын хог цэвэрлэх, ялган ангилах, хийсдэг шатах боломжтой хогийг мөн ангилах хэлэлцүүлэг хийх.

-          Нохойноос хүн, малд халдварладаг өвчин сэдэвт сургалт

-          Сумын төвийн бүх нохойг туулгах /Турк улсын Guadreks  туулгыг үнэгүй олгоно/

-          Өрхийн санхүү бүртгэл сэдэвт сургалт

2017.09.19 

-  Иргэд, айл өрхүүд хашааны болон хашааны ойр орчмын хогоо цэвэрлэн шатах боломжтой хийсдэг  материалтай хогоо ялган нэгндсэн журмаар ачуулах.

2017.09.20

- Албан газар, аж ахуй нэгжүүд ойр орчмын болон хашааны хогоо цэвэрлэн шатах боломжтой хийсдэг  материалтай хогоо ялган нэгдсэн журмаар ачуулах.

2017.09.23

- Байгууллагууд, иргэд сумын төвийн ойр орчмын хогийг хувиарласны дагуу цэвэрлэх.

Байгууллагууд өөрснөө хогоо тээвэрлэж асгах машинтайгаа явж цэвэрлэн шатах боломжтой хийсдэг материалтай хогоо ангилан хогийн цэгт аваачиж шатааж устгана.

-          Чандмань багийн удирдлагууд хогийн цэгийн шатах боломжтой хийсдэг материалтай хогийг бөөгнүүлэн цэвэрлэж шатааж хогийн цэгийг хариуцан ажиллах.

Үр дүн:

      Сумын төв, ойр очим хоггүй цэвэрхэн болсон

      Иргэд хогоо ялган хийсдэг хогоо шатааж устгадаг болсон

      Сумын төвийн нохой мал, хүнд халдварладаг өвчнөөс эрүүл болсон

      Иргэд өрхийн санхүүгийн болон нохойноос халдварладаг өвчний мэдээлэл, мэдлэгтэй болсон 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5728
4267 / 74%
915 / 16%
265 / 5%
281 / 5%