Хуралд сумын ИНХ-ын дарга М.Идэртөр, ЗДТГ-ын орлогч дарга
Я.Батмягмар, байгаль орчны байцаагч С.Сүхбаатар, Хэц-Улаан багийн дарга
Ц.Дэгчинсүрэн, ИНХ-ын дарга М.Бадамдорж нар оролцов. Энэ хурлаар нутаг бэлчээрийн талаар, адууны
отор, хуц ухна тараах хугацаа товлох, замын хандивт ямаа цуглуулах, өвөлжилтийн
бэлтгэл ажил, цаг үеийн мэдээ мэдээлэл гэх мэт сэдвүүдийн хүрээнд хуралдлаа.