Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Завхан аймгийн Яруу сумын ИТХ

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ

2017-09-01

Жил жилийн энэ өдөр  Монгол улс даяар их дээд сургууль, дунд сургууль, цэцэрлэг  мөнгөн хонхоо дуугарган  шинэ хичээлийн жил эхэлдэг. Монгол орны өнцөг булан бүрд хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн өргөө болсон  сургууль, цэцэрлэг бүр  хүүхэд сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж эрдмийн их аянаа эхлүүлдэг уламжлалтай.

Энэ 2017-2018 оны хичээлийн жилд Яруу сумын дунд сургууль “Зөв Монгол Хүүхэд” үндэсний хөтөлбөр, хүүхэд бүрийн хөгжилд эцэг эхийн оролцоо гэх мэт олон сайхан хөтөлбөр төлөвлөсөн тодорхой зорилгуудтай үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчид, тэднийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа бүх шатны багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ хичээлийн шинэ жилийн, 9 сарын нэгний баярын мэндийг хүргэж, эрдмийн их үйлсэд тань сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн  ерөөе

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%