Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Завхан аймгийн Яруу сумын ИТХ

Аймгийн баяр наадам болон аймгийн шигшмэл хурд наадамд Яруу сумын амжилт

2017-08-20

Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Завхан аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн их баяр наадам 
Яруу сумын амжилтаас: 
Үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх уран мэх, бяр чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс шөвгийн дөрөвт Цэцэн-Уул сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Хилчин спорт хороо, хилийн цэргийн 0277-р ангийн бөх, аймгийн харцага Шагдарсүрэнгийн Чинтулга, Ургамал сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Хилчин спорт хороо, хилийн цэргийн 0277-р ангийн бөх, аймгийн харцага Пүрэвээгийн Өсөхбаатар, Тосонцэнгэл сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, аймгийн начин Чойжилсүрэнгийн Мөнхтогтох, Яруу сумын харьяат, Аварга БТДС-ийн оюутан, сумын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл нар шалгарч
Аварга БТДС-ийн оюутан, сумын заан М. Лхагвагэрэл аймгийн харцага цол, 
Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд: Яруу сумын харьяат залуу харваач Б.Содном түрүүлж аймгийн мэргэн цол хүртлээ. 
- Шүдлэн насны морьдын уралдаанд: Яруу сумын Б.Дашдоржийн хээр айргийн тавд, 
Соёолон насны морьдын уралдаанд Яруу сумын харьяат Б.Намхайдоржийн саарал айргийн гуравт,
Их насны морьдын уралдаанд Яруу сумын уяач Ш.Алтанхуягийн бор айргийн гуравт, 
Эрлийз бага насанд Яруу сумын уяач М.Идэртөрийн хээр даага аман хүзүүдэж, дөрөвт Яруу сумын уяач Б.Агваансовдын хүрэн халзан тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.

Завхан аймгийн шигшмэл хурдад:

Их насны морьдын уралдаанд Яруу сумын уяач Ш.Алтанхуягийн бор айргийн тавд

Хязаалан насны морьдын уралдаанд Яруу сумын ААУ М.Идэртөрийн хул айргийн тавд 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6051
4572 / 76%
922 / 15%
271 / 4%
286 / 5%