Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 111 дүгээр зарлигаар жил
бүр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд
төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг "Алдарт эх I-II" одонгоор
шагнадаг.
Яруу сумаас "Алдарт эх I" одонгоор 1, "Алдарт эх II" одонгоор 7, нийт 8 ээж шагнууллаа.
"Алдарт эх"
хэмээх эрхэм алдраар энгэрээ мялааж байгаа бүх сайхан ээжүүд аз жаргалтай эрүүл
энх байж, бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийн маань нүдэнд нь хайр
гэрэлтэж, нүүрэнд нь өдөр бүр инээмсэглэл тодорч байхыг хүсэн ерөөе.
Ажил
хөдөлмөрөөрөө манлайлсан бүсгүйчүүд маань Завхан аймгийн хүндэт тэмдэг 14, ХХАА-н
тэргүүний ажилтан 2, Шилдэг залуу бизнесмен 2 тус тус шагнууллаа. Эдгээр бүсгүйчүүддээ
ажил хөдөлмөрийн улам илүү амжилт хүсье.
ЭХ ҮРС НЬ ЭЛБЭРЭЛТЭЙ, ӨРХ ГЭР НЬ ӨНӨ МӨНХӨД АЗ
ЖАРГАЛААР
БЯЛХАЖ БАЙХ БОЛТУГАЙ