Сумын ИТХ, ЗДТГ-ын ажлын санал санаачлалын хүрээн жил бүр уламжлал болгон
108 эхийн сүүн цацал өргөх зан үйлийг урин дулаан цаг ирж байгаатай холбон
байгаль дэлхий, уул ус, лус савдагаа аргадан, хайр энэрлийг нь хамаг амьтны
тусын тулд гуйж, хүн ардынхаа ажил үйлс нь амжилттай байх, ахуй амьдрал нь сайн
сайхан байхыг сүсэглэн залбирч сүүн цацал өргөх үйл ажиллагаа амжилттай боллоо. Энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцсон аймгийн засаг дарга, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, УБ хот дахь нутгийн зөвлөлийн хамт олондоо сумын нийт иргэдийн өмнөөс баярлалаа
ЭЭЖҮҮДИЙН МИНЬ СҮҮН ЦАЦАЛЫН ЦАГААН ӨРГӨЛӨГИЙН
БУЯН ХИШИГ НЬ ХҮН БҮРТ ХҮРЭХ БОЛТУГАЙ.